Not available
Сэтгэл хөдөлнө
Үг:Б.Галсансүх Ая:Л.Энх-Амгалан
Төрөөгүй хүүхэд буюу сэтгэл минь
Төрхөмдөө зочлох хөл хүнд хүүхэн буюу
Аалзны тор шиг ахуйд хэрэгдсэн буюу сэтгэл минь
Алтан загас шилэн хоргонд хоригдосноо мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу × 4
Элсэн цаг буюу сэтгэл минь
Элдэв наадгайгаар наадах хөвгүүн буюу
Дааман хаалга шиг цаг хугацаанд
Хашигдсан буюу сэтгэл минь
Дахин дахин амьлах учирыг мэдэхгүй өвгөн ялаа буюу
Ялаа буюу × 4
Лала лала лала лала лала лала × 3
Үнэгэн харанхуй буюу сэтгэл минь
Үүрийн цолмонг үзэх манаач буюу
Зөрчилтэй зүүд шиг орон зайд төөрсөн буюу сэтгэл минь
Зөөж яах гэж бал цуглуулснаа зөгий мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу × 4
Лала лала лала лала лала лала × 3